Хүүхэдтэй зорчигч
“Нярай” гэж 2 хүртэлх (0-23 сартай) насны хүүхдийг хэлнэ. /2 нас хүрсэн бол ‘хүүхэд’ гэж үзэх ба насыг нислэгийн өдрөөр тооцно/
“Хүүхэд” гэж 2-12 хүртэлх (24-143 сартай) насны хүүхдийг хэлнэ. /12 нас хүрсэн бол ‘насанд хүрэгч’ гэх ба насыг нислэгийн өдрөөр тооцно/
Эцэг эхийн асрамжинд явж байгаа ч төрөөд 14 хоног хүрээгүй нярайг “Изинис Эйрвэйз” ХХК нь тээвэрлэхгүй болохыг анхаарна уу.
Захиалга өгөх
Нэг нислэгт зорчих боломжтой нярайн тоо хязгаартай тул нялх хүүхэдтэй аялах бол тийз захиалахдаа энэ талаар урьдчилан мэдэгдэх шаардлагатай. Тийз худалдан авахад нялх хүүхдийн гадаад пасспорт авчрах шаардлагатайг анхаарна уу.
Нялх хүүхдийн суудал
Зорчигч 2 нялх хүүхэдтэй аялах тохиолдолд нэг нялх хүүхэд нь аюулгүй байдлыг хангасан суудалтайгаа ирж, ‘хүүхэд’ ангиллаар тусдаа суудал эзлэн зорчих бөгөөд, нөгөө нялх хүүхэд нь тусгайлан суудал эзлэхгүйгээр асарч яваа хүнийхээ өвөр дээр сууж явна.
Машинд зориулсан нялх хүүхдийн суудлыг зорчигчийн суудлын түшлэг рүү харуулан, суудлын даруулгаар бэхэлсэн байна. Хүүхдийнсуудлын урт нь 65 см, өндөр нь 45 см-ээс хэтрээгүй байх ёстой. Изинис Эйрвэйз “ ХХК нь нярай хүүхдийн тусгайлсан нэмэлт суудлаар хангахгүй болно.“
“Изинис Эйрвэйз” ХХК нь нислэгийн онцгой үед хэрэглэх хүчилтөрөгчийн баг болон хүүхдийн нэмэлт бүстэй харьцуулан нярай хүүхдийг суудлын тоонд оруулан хуваарилна.
Санамж: Насанд хүрээгүй хүүхэд дараах хууль дүрмын дагуу хил нэвтрэхийг анхаарна уу.
ЭНД дарж журамтай танилцана уу.
ЖИРЭМСЭН ЗОРЧИГЧ
Жирэмсэн ээжүүдийн ая тух, аюулгүй байдалд бид нэн тэргүүнд ач холбогдол өгдөг. Тиймээс та бие давхар бол захиалга өгөхдөө бидэнд урьдчилан мэдэгдээрэй.
Жирэмсний 36 долоо хоногоос бага хоногтой, хэвийн тээлттэй жирэмсэн эмэгтэйг тээвэрлэлтэд хүлээн авна. Жирэмсэн зорчигч нь нисэх өдрөө жирэмсний хэд дэх долоо хоногтой байх талаар тийз захиалах үедээ заавал мэдээлэх ёстой бөгөөд шаардлагатай тохиолдолд Жирэмсэн зорчигчийг тээвэрлэлтэд хүлээн авах EXPECTANT MOTHER TRAVEL ADVICE FORM маягтыг хяналтад байгаа эмчээрээ бөглүүлнэ.
Уг магадлагааг нислэг эхлэхээс 7 хоногийн дотор авсан байна. Хэрэв магадлагаа 7 хоногоос хэтэрсэн байвал хүчингүйд тооцно.
Ихэр ураг тээж буй жирэмсэн эмэгтэй 28-32 долоо хоногоос бага хоногтой, хэвийн тээлттэй тохиолдолд агаарын хөлгөөр зорчиж болно.
28 долоо хоногоос бага хоногтой, хэвийн тээлттэй жирэмсэн зорчигч Жирэмсэн зорчигчийг тээвэрлэлтэд хүлээн авах (Expectant Mother Travel Advice Form) маягтыг бөглөөгүй ирсэн бол бүртгэлийн цэг дээр маягтыг өөрийн биеэр бөглөөд зорчиж болно.
Жирэмсэн эмэгтэйчүүд төрөхийн өмнөх 2 долоо хоногт, шинэхэн ээжүүд төрсний дараах 7 хоног дотор агаарын хөлгөөр зорчих боломжгүйг анхаарна уу.
тусгай хэрэгцээт ЗОРЧИГЧ
Биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн хувьд онгоцонд суух, онгоцноос буух мөн нислэгийн үед онцгой анхаарал халамж шаардлагатай зорчигчид эмнэлгийн буюу эмчийн магадлагаа MEDIF маягт (Өвчтөний онош, мэргэжлийн эмчийн дүгнэлтээр агаарын хөлөгт тээвэрлэхэд эрүүл мэндийн хувьд харшлах зүйлгүйг тодорхойлсон, эмчийн тамга, гарын үсэг бүхий тодорхойлолт) бөглөх шаардлагатай.
Эдгээр зорчигчдод бүртгэлийн явцад доор дурдсан шинж тэмдэг илэрвэл нисэх буудлын эмнэлгийн үзлэгт оруулна. Үүнд:
Аливаа халдварт өвчнөөр өвчилсөн бол
Ойрын хугацаанд хүнд эмчилгээ хийлгэсэн, биеийн байдал тогтворгүйтсэн, хүнд өвчтэй зэрэг шалтгаанаар эрүүл мэндийн хувьд агаарын тээврээр зорчиход хүндрэл учрах эрсдэлтэй тохиолдолд
Нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж (нислэгийн чиглэлээ өөрчлөх, төлөвлөгдөөгүй нисэх буудалд газардах зэрэг) болзошгүй бол
Нислэгийн үед эрүүл мэндийн байдлыг нь хэвийн байлгахын тулд эмчийн хяналт болон эмнэлгийн тусгай тоног төхөөрөмж шаардлагатай бол
Нислэгийн явцад эрүүл мэндийн байдал дордож болзошгүй бол эмнэлгийн болон эмчийн магадлагааг шаардахаас гадна “Изинис Эйрвэйз” ХХК-ийн Эрүүл мэндийн хуудас бөглүүлж гарын үсэг зуруулсны үндсэн дээр нислэгт хүлээн авна.
Санамж: “Изинис Эйрвэйз” ХХК эрүүл мэндийн шалтгаанаар агаарын тээврээр зорчих боломжгүй гэж үзсэн зорчигчийг тээвэрлэхээс татгалзах эрхтэй.
Эрүүл мэндийн мэдээллийн хуудас шаардлагагүй зорчигчдын ангилалд дараах зорчигчид багтана:
- Төрөлхийн сонсголгүй
- Төрөлхийн хараагүй
- Өндөр настан
- Жирэмсэн эмэгтэй (жирэмсний 28 долоо хоногоос дотогш хоногтой)
- Тэргэнцэртэй зорчигч
Дагалдагч: Агаарын тээврээр зорчиж болохыг баталсан эмнэлгийн тодорхойлолтгүй, өвчтэй зорчигч нь дагалдагчийн хамтаар зорчих ёстойг анхаарна уу.