Ажил үйлсээ бүтээх, бусдаас суралцах, шинийг нээх урам зориг, ухаарлаар цэнэглэгдэх гээд аялал бидэнд их зүйлийг өгдөг. Эдийн засаг, цаг хугацаа, орон зайн саад бэрхшээлээс үл хамааран хүн бүрт аялах боломжийг нээлттэй болгох нь бидний туйлын хүсэл. Тиймээс бид аяллыг илүү хүртээмжтэй болгож, аялагчдад зөвхөн өөрийнх нь хэрэгцээнд тулгуурласан уян хатан, үнийн эрх чөлөөт сонголт бүхий нислэгийн боломжийг бий болгох зорилгоор Монголдоо баджет агаарын тээврийн моделийг анх удаа нэвтрүүлсэн.

“Изинис Эйрвэйз” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан. Анхны хуваарьт нислэгээ 2006 онд 12-р сард Улаанбаатар-Чойбалсан-Улаанбаатар чиглэлд эхлүүлж байсан.

“Изинис Эйрвэйз” нь нэг Airbus A330-200, хоёр Boeing 737-700 агаарын хөлгийн парктайгаар нислэгийн үйлчилгээ үзүүлж байна. Бид олон улсын нислэгээ сэргээж, шинэ чиглэл болох Прага хот руу шууд нислэг амжилттай эхлүүлсэн бөгөөд Чёнжү, Пусан хотууд руу хуваарьт нислэг эхлүүлэхээр, Хонконг чиглэлийн хуваарьт нислэг дахин сэргээхээр тус тус төлөвлөж байна.

Алсын хараа

Бид хэрэглэгчдийн эрхэм сонголт бүхий найдвартай, найрсаг, хүртээмжтэй үндэсний агаарын тээвэрлэгч байж, эх орныхоо хөгжил цэцэглэлт, эдийн засгийн өсөлтөд түлхэц болно.

Эрхэм зорилго

Найдвартай, найрсаг, хүртээмжтэй, хялбар агаарын тээврийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхийн зэрэгцээ тэдний тав тух, сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавина.

Үнэт зүйлс

  • Аюулгүй, найдвартай нислэг үйлдвэрлэл
  • Хамт олны эв нэгдэл
  • Технологийн инноваци
  • Хэрэглэгчийн найрсаг үйлчилгээ
  • Шуурхай, хялбар, ухаалаг үйлчилгээ

fly easy