Бид захиалгат болон нойтон түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. 2022 оны арван нэгдүгээр сараас эхлэн Boeing B737-700 агаарын хөлгүүдээр Африкт нойтон түрээсийн үйлчилгээ тогтмол үзүүлж байна. Мөн Ази болон Европт Airbus A330-200 агаарын хөлгөөр захиалгат нислэг үйлдэж байна.

Бид үйлчлүүлэгчиддээ уян хатан бөгөөд түргэн шуурхай шийдлийг санал болгож байна. Та манай агаарын хөлгүүдээр захиалгат нислэг хийх болон нойтон түрээсийн үйлчилгээ сонирхож байвал бидэнтэй sales@eznis.com хаягаар холбогдоно уу.