Airbus A330-200 бол үр ашигтай бөгөөд нэгж зорчигч хямд үнээр тээвэрлэх боломжтой агаарын хөлөг юм. Агаарын хөлөг нь 256 зорчигчийн багтаамжтай бөгөөд 20 бизнес класс, 17 премиум экономи, 219 экономи ангиллын суудалтай. Нэг аялалаар 13’450 км хүртэлх орон зайд нислэг хийх хүчин чадалтай.

Boeing 737-700 агаарын хөлөг нь зорчигчдийн аюулгүй байдал, тав тухыг хангасан, Монгол орны нөхцөлд тохирсон буюу богино болон дунд хугацаатай нислэгт тохиромжтой агаарын хөлөг юм. Тус агаарын хөлгүүд нь 149 болон 142 зорчигчийн суудалтай. Нэг аялалаар 6’500 км хүртэлх орон зайд нислэг хийх хүчин чадалтай.