Гар тээш

  • Зорчигч нь биедээ нийтдээ 10 кг-аас хэтрэхгүй гар тээш авч явах боломжтой (жижиг чемодан, гар цүнх, зөөврийн компьютер, камер, нярайн хоол гэх мэт эд зүйлс).
  • Гар тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр нь 115 см-ээс хэтрэхгүй байх бөгөөд, тээшний урт, өргөн болон өндөр нь бариул, дугуй зэргийг оролцуулаад 55 см х 40 см х 20 см-аас хэтрэхгүй байвал зохино.
  • Дээрх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд бүртгэгдсэн тээшинд хамаарах ба шаардлагатай тохиолдолд нэмэлт төлбөр төлөхийг анхаарна уу!

ГАР ТЭЭШИНД ХОРИГЛОХ ЗҮЙЛС

Дараах эд зүйлсийг гар тээшинд тээвэрлэхийг хориглох учир бүртгэгдсэн тээшинд өгөх шаардлагатай. Үүнд:

  • Бүх төрлийн хутга, мэс, хурц үзүүртэй зүйлс /хайч, хумсны хутга, багаж/
  • Гольфийн цохиур, хоккейн цохиур, бэйсболын цохиур, биллиардны цохиур гэх мэт спортын хэрэгсэл
  • Буу, сум
  • Тоглоомон буу, ташуур, гав
  • Урсдаг зай
  • Эдгээртэй ижил төстэй бусад зүйлс.
  • Эдгээр зүйлсийг аюулгүй байдлын үзлэгээр хураасан тохиолдолд “Изинис Эйрвэйз” ХХК хариуцлага хүлээхгүй болно!

ИЛҮҮ ТЭЭШ

  • Зорчигч дээд тал нь 3 ширхэг бүртгэгдсэн тээштэй зорчиж болно (Тийзний төрөл болон онгоцны маягаас хамаарна).
  • Зорчигч тээшний төлбөрөө тийз захиалахдаа урьдчилж, эсвэл нисэх буудал дээр бүртгэл хийлгэх үедээ төлж болно.
  • Бүртгүүлсэн буюу урьдчилан төлсөн тээшний төлбөрийг буцаан олгох боломжгүйг анхаарна уу!
  • Хэрвээ зорчигч 3 талын хэмжээ нь 203 см-ээс хэтрэх тээш тээвэрлүүлэх хүсэлтэй бол “Изинис Эйрвэйз” ХХК-д урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр тээвэрлүүлэх боломжтой бөгөөд нэмэлт төлбөр төлөхийг анхаарна уу.
  • Дараах хүснэгтэд заасан тариф нь зөвхөн нэг талын нислэгийн үнэ болохыг анхаарна уу! (Тодруулбал, хоёр талдаа буюу буцаж ирэх нислэгтээ мөн тээштэй явахыг хүсвэл нэг илүү тээшинд 2 удаа төлбөр төлөх болохыг анхаарна уу).

ҮНЭГҮЙ ТЭЭВЭРЛЭХ БҮРТГЭГДСЭН ТЭЭШ

Үнэгүй тээвэрлэгдэх тээшний жин заасан хэмжээнээс хэтрэхгүй байх тул та урьдчилан хэмжиж баталгаажуулна уу.

Зорчигчийн тээш үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд илүү жингийн нэмэгдэл төлбөрийг зохих журмын дагуу төлж тээвэрлүүлж болно.

Нярай хүүхэдтэй зорчигч нь хөлд оруулагч, хүүхдийн сагс, эвхэгддэг тэрэг зэргийг үнэ төлбөргүй тээвэрлүүлнэ.

 

 

ОНЦЛОН ҮЗЭХ ТЭЭШ

Доор нэр дурьдсан зүйлсийг түүний жинхэнэ хэмжээнээс хамаарахгүйгээр нэг тээш гэж үзэх ба гурван талын хэмжээсийн нийлбэр нь 135 см-ээс хэтрэхгүй байна.

  • Нэг аяны хөнжил эсвэл дэвсгэр
  • Нэг үүргэвч
  • Нэг хос цана, таяг, цанын гутлын хамт
  • Гольфийн нэг цүнх, цохиур, гутлын хамт
  • Нэг баглаж боосон аяллын болон уралдааны нэг суудалтай моторт дугуй (дөрөөг салгаж, жолоодох бариулыг хажуу тал руу нь 90 градус эргүүлсэн байна)
  • Нэг хос усны цана
  • Хоёр дэгээ, нэг уурга, нэг тор, нэг хос загасны гутал, загасны хэрэглэлийн нэг хайрцгаас бүрдсэн, зохих ёсоор багласан загас барих хэрэгсэл
  • 100 см буюу 39 инчээс хэтрэхгүй урттай нэг хөгжмийн зэмсэг

ХОРИГЛОХ ЭД ЗҮЙЛС

Агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зорчигчийн бүртгэгдсэн болон гар тээшинд хориглох аюултай ачааны төрлийн зүйлс:

  • Тэсрэх бодис: Салют, төрөл бүрийн тэсэрч дэлбэрэх бодис
  • Шахмал хий: Бутан, хүчилтөрөгч, шингэн азот
  • Шатамхай шингэн болон хатуу бодис: Асаагуурын шингэн болон цэнэглэгч, чүдэнз, будаг, будаг шингэлэгч, гал өдөөгч, бохир цэвэрлэгч бодис
  • Цацраг идэвхит бодис
  • Идэмхий бодис: Хүчил, мөнгөн усны барометр, урсдаг зай
  • Халдварт болон хорт бодис: Шавьж устгагч хор, хогийн ургамал устгагч, амьд вирус бүхий бүтээгдэхүүн
  • Исэлдүүлэгч бодис: Цайруулагч нунтаг, хэт исэл
  • Бусад аюултай эд зүйлс: Соронзон материал, цочроох бодисууд.

ТЭЭШНИЙ ХАРИУЦЛАГА

Зорчигчийн тээш нь түүн дотор байсан эд зүйлээсээ шалтгаалж гэмтсэн бол “Изинис Эйрвэйз” ХХК нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Аль нэг зорчигчийн тээшнээс болж өөр зорчигчийн тээш эсвэл “Изинис Эйрвэйз” ХХК-ийн эд хөрөнгө эвдэрч гэмтсэн тохиолдолд тухайн зорчигч хариуцна.
“Изинис Эйрвэйз” ХХК нь Тээвэрлэлтийн нөхцөлд дурьдагдаагүй болон тээвэрлэж болохгүйгээр заагдсан тээшийг тээвэрлэхээс татгалзах эрхтэй.

Зорчигчийн гар тээшинд учирсан хохирол “Изинис Эйрвэйз” ХХК-ийн ямар нэгэн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй бол Варшавын Конвенцийн 22-р зүйлд зааснаар компани хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.