FAQs2024-06-09T18:17:07+00:00

Түгээмэл асуулт, хариулт

ТИЙЗИЙН ТӨРӨЛ, ЗАХИАЛГАТАЙ ХОЛБООТОЙ
Захиалгаа хэрхэн өгөх вэ?2024-06-07T08:42:53+00:00

Та манай Тийз борлуулалтын төв болон www.eztrip.com вэбсайт, тийз захиалгын 11-333311 утсаар, эсвэл гэрээт борлуулалтын агентуудтай холбогдон захиалгаа өгч болно.

Захиалга хэр удаан хадгалах вэ?2024-06-07T08:38:30+00:00

Бид таны захиалгыг тийзийн нөхцөлөөс нь хамаарч 6 цагаас 7 хоног хүртэл хадгалах бөгөөд уг хугацаанд төлбөрөө төлж тийзээ баталгаажуулаагүй тохиолдолд таны захиалга цуцлагдахыг анхаарна уу.

Суудлаа хэрхэн баталгаажуулах вэ?2024-06-07T08:42:30+00:00

Та манай Тийз борлуулалтын төв болон цахим хуудас ашиглан захиалсан тийзийнхээ төлбөрийг бүрэн төлснөөр захиалга тань баталгаажна. Таны тийзийг хүчин төгөлдөр гадаад паспорт үндэслэн олгоно.

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?2024-06-07T08:42:12+00:00

Та тийзийнхээ төлбөрийг бэлнээр, картаар мөн шилжүүлгээр төлөх боломжтой. Банкны шилжүүлгээр төлбөрөө төлж байгаа тохиолдолд тийз борлуулалтын ажилтнуудаас цахим шуудан болон бусад хэлбэрээр нэхэмжлэлийг хүлээн авч болно. Нэхэмжлэл дээр бичигдсэн дансны мэдээллийн дагуу төлбөрийг шилжүүлэн тийзээ авах боломжтой.

Нислэгээ хэрхэн/цуцлах вэ?2024-06-07T08:41:58+00:00

Таны худалдан авсан тийзийн нөхцөлөөс хамааран нислэгийн өдрийг өөрчлөх, буцаалт хийх боломжтой бөгөөд, та манай Тийз борлуулалтын төв дээр хүчин төгөлдөр бичиг баримттайгаа ирж үйлчлүүлнэ үү. Таны тийзийн өдөр өөрчлөлтийг суудлын боломжит байдлыг харгалзан хийх бөгөөд, таны худалдан авсан тийзийн нөхцөлийн дагуу шимтгэл тооцогдохыг анхаарна уу.

Тийзний хүчинтэй хугацааны талаарх мэдээлэл өгнө үү?2024-06-07T08:41:39+00:00

Тийзийн хүчинтэй хугацаа 6 сар байх ба тийз бичигдсэн өдрөөс эхлэн тооцогдоно. Та дэлгэрэнгүй мэдээллийг манай 11-333311 лавлах утаснаас авна уу.

EZ Pay тарифын тийз авах гэхээр ихэнхдээ дуусчихсан гэх юм. Яаж авах вэ?2024-06-07T08:41:24+00:00

EZ BIRD тарифын тийз нь бусад тарифын төрлүүдээс арай хатуу нөхцөлтэй, хамгийн хямд үнэтэй тийзийн төрөл тул нэг нислэгт байх тоо нь хязгаартай байдаг. Тиймээс та EZ BIRD тарифын тийз авахын тулд захиалгаа эрт өгөөрэй. Энэ тарифын төрлөөр нисч буй тохиолдолд нислэгийн өдрөө өөрчлөх болон тийз буцаалт хийх боломжгүй байдгийг анхаараарай.

ТИЙЗНИЙ ҮНЭ / ТАТВАР ХУРААМЖ
Нярайн үнээр хэд хүртэлх насны хүүхэд зорчих вэ?2024-06-07T08:41:06+00:00

2 нас хүрээгүй хүүхэд (0-23 сартай) нярайн тариф буюу тийзийн үндсэн үнийн дүнгийн 10%-аар зорчих боломжтой.

Нислэгийн өдрөө 2 нас хүрэх хүүхдийн тийзийг нярайн тарифаар бичүүлэх боломжтой юу?2024-06-07T08:40:48+00:00

Нярайн тийзийг олгохдоо нярайн насыг нислэгийн өдрөөр тооцдог тул нислэгийн өдөр 2 нас хүрч буй нярай нь хүүхдийн тарифаар зорчино.

Хүүхдэд ямар үнээр тийз бичигдэх вэ?2024-06-07T08:40:30+00:00

2-12 хүртэлх насны (24-143 сартай) хүүхдийн тийз нь харгалзан явж буй хүний тийзийн үндсэн үнийн дүнгийн 75%-тай тэнцэнэ.

ХОЛБОО БАРИХ
Холбоо барих2024-06-07T08:31:06+00:00

Төв оффистой холбогдох: 7000-3636

Тийз борлуулалтын төвтэй холбогдох: 11-333311

fly easy

Go to Top