“Изинис Эйрвэйз” ХХК-ийн цахим хуудас дахь Нууцлалын журам
ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ, ТҮҮНИЙГ ЦУГЛУУЛАХ, АШИГЛАХ ТУХАЙ

www.EZNIS.com цахим хуудсыг хэрэглэх, “Изинис Эйрвэйз” ХХК-аар үйлчлүүлэх явцад бид танд үйлчилгээ үзүүлэхийн тулд таны зарим хувийн мэдээллийг асуух болно. Хувийн мэдээлэл гэдэг нь таны овог, нэр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, олон нийтийн сүлжээнд байх таны хувийн хуудас, нэр (эдгээр болон бусад) гэх мэт таныг тодорхойлох, бусад хэрэглэгчдээс ялгаж таних мэдээллийг хэлнэ.

“Изинис Эйрвэйз” ХХК нь хэрэглэгчдээ хүндэтгэн, тэдний компанид өгсөн аливаа мэдээллийн нууцлалыг зохих ёсоор хамгаалах болно. Энэхүү Нууцлалын журам нь www.eznis.com цахим хуудсыг хэрэглэх, мэдээлэл авах, цахим үйлчилгээ ашиглан нислэгийн тасалбар захиалах, худалдан авахтай холбогдон хувийн мэдээллийг хэрэглэгчээс авах болон ашиглахтай холбоотой мэдээлэл өгөх зорилготой юм.

Бид хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн компанийн үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах, аюулгүй, найдвартай ажиллагааг дэмжих зорилгоор ашиглана. Нууцлалын журам бодлогын дагуу системийн болон хэрэглэгчдийн аюулгүй байдал, тав тухтай үйлчилгээг хангахын тулд хэрэглэгч хувийн мэдээллээ бидэнд илгээх шаардлагатай. Энэхүү Нууцлалын журам нь манай Тээвэрлэлтийн нөхцөлийн нэмэлт бөгөөд салшгүй хэсэг юм.

БИД ЯАГААД ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛДАГ ВЭ?

Таны захиалсан тийз болон бусад үйлчилгээг саадгүй хүргэх

Нислэгийн бүртгэл, тийз захиалга, суудал сонгох зэрэг ажиллагааг найдвартай, түргэн шуурхай, хялбар болгох

Хэрэглэгчийн үйлчилгээ авах үйл явцыг улам сайжруулж, хялбаршуулах

Таны хүссэн болон хэрэгцээтэй мэдээллүүдийг хурдан шуурхай, амар хялбар байдлаар хүргэх

Таны сонирхол, хэрэгцээнд тулгуурласан шинэ бүтээгдэхүүн бий болгох

LOG DATA БУЮУ ҮЙЛДЛИЙН МЭДЭЭЛЭЛ

Хэрэглэгч манай системийг ашиглах үед интернэт хөтчөөс (browser) илгээдэг мэдээллийг (Үйлдлийн мэдээлэл буюу Log data-г) бид бусад олон вэб хуудасны адил бүртгэж авдаг. Үйлдлийн мэдээлэл гэдэгт таны компьютерийн IP хаяг, хөтчийн төрөл, таны зочилж буй хуудасны ( www.EZNIS.com доторх) хаяг, тэр хуудсанд өнгөрүүлсэн хугацаа зэрэг мэдээлэл ордог. Үйлдлийн мэдээлэл нь статистик судалгааны зориулалттай бөгөөд таны хувийн мэдээлэлд хамааралгүй болно.

COOKIE

Cookie гэдэг нь тодорхой хэмжээний мэдээлэл агуулсан жижиг файлууд бөгөөд таны зочилсон цахим хуудаснаас компьютерт илгээгдэж хатуу дискэнд хадгалагддаг.

Бид олонх цахим хуудасны нэгэн адил Cookie файлаар дамжуулан мэдээлэл хадгалдаг бөгөөд та Cookie хадгалахгүй байх тохиргоог өөрийн компьютерт тохируулах боломжтой. Cookie ашиглахгүй байх тохиргоо хийснээр манай хуудсыг ашиглахад танд зарим нэмэлт үйлдэл хийх шаардлага гарч болзошгүйг анхаарна уу.

МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭХ

Бид үйлчилгээний шинэ боломжууд, сурталчилгаа, урамшууллын мэдээллийг цахим хаягаар илгээж болно. Хэрэглэгч өөрийн сонголтоор бүх болон зарим мэдээлэл авахыг зөвшөөрөх эсвэл татгалзах боломжтой ба зааварчилгааг цахим хаягаараа хүлээн авах боломжтой.

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

Тухайлсан хэрэглэгчийн харилцах утасны дугаар, холбогдох хаягийг хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу шаардсан тохиолдолд систем болон түүний хэрэглэгчдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах зорилгоор гаргаж өгнө.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг аюулгүй, найдвартай хамгаалахын тулд бид орчин үеийн дэвшилтэт бөгөөд боломжит бүх арга хэмжээг авдаг. Гэвч цахим ертөнцөд 100%-ийн хамгаалалт гэж байхгүй тул бид танд бүрэн баталгаа өгөхгүй бөгөөд таныг ч бас хувийн мэдээллээ хадгалж бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Та өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд нийтийн эсвэл бусдын компьютер, гар утас зэрэг төхөөрөмжид өөрийн нэр, нууц үгээр холбогдохоос аль болох зайлсхийх, нууц үгээ хэн нэгэнд хэлж өгөхгүй байх, нууц үгээ тогтмол өөрчилж байх зэргээр хамгаалах арга хэмжээ байнга авч байна уу.

ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

www.EZNIS.com цахим хуудас нь олон нийтэд нээлттэй учир бид хүүхдэд аюулгүй мэдээлэл нийтлэхэд онцгойлон анхаардаг. Гэвч нислэгийн тасалбар худалдах үйлчилгээ нь төлбөр тооцоотой холбоотой учир 18 нас хүрээгүй бол манай систем хэрэглэгчээр бүртгэж авдаггүй. Хэрэв та насанд хүрээгүй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч бөгөөд таны хүүхэд танд мэдэгдэлгүйгээр манай системийг ашигласан бол бидэнтэй холбогдож мэдээллийг устгуулна уу. Энэ нь таны хүүхдийн болон таны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилготой юм.

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Бид үйлчилгээгээ илүү хүртээмжтэй болгох, аюулгүй байдлыг бүрэн хангах, таны хувийн мэдээллийг нууцлах, нууцыг хадгалах зорилгоор энэхүү журмыг гаргасан бөгөөд байнга сайжруулж байх үүрэгтэй билээ. Бид энэхүү журамд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээхгүй бөгөөд өөрчлөлт оруулсан өдөр буюу системд заагдсан “Сүүлд шинэчилсэн” өдрөөс эхлэн шинэчилсэн журам мөрдөгдөнө. Энэ өдрөөс хойш та хуудсыг ашиглавал шинэчлэгдсэн журмыг хүлээн зөвшөөрсөнд тооцох юм. Иймд та журам шинэчлэгдсэн эсэхийг тогтмол шалгаж байна уу.

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ

Энэхүү журамтай холбоотой асуулт байвал бидэнтэй холбоо барина уу.

Төв оффистой холбогдох: 70003636

Тийз борлуулалтын төв: 11-333311