Тээвэрлэлтийн нөхцөл

САНАМЖ

• Тийзэнд ямар нэгэн өөрчлөлт орох тохиолдолд үнэ нэмэгдэж болзошгүй.

• Тээвэрлэгч нь нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах эрхтэй.

• Тийзний үнийн дүнгээс татвар, хураамж, нэмэлт үйлчилгээ буцаан олгогдохгүй болно.

• Тийз худалдан авснаар Изинис Эйрвэйз ХХК-ийн Тээвэрлэлтийн нөхцөл болон Тарифын нөхцөлтэй танилцаж хүлээн зөвшөөрсөнд тооцно.

• Тарифын нөхцлөөс хамаарч үнэгүй тээш, илүү тээш, нэмэлт бүтээгдэхүүний хураамж ороогүй байж болно.

1. Та аялалд гарахдаа шаардагдах өөрийн хүчин төгөлдөр бичиг баримт, виз, эрүүл мэндийн гэрчилгээ зэргийг биедээ авч ирнэ үү. Уг шаардлагуудыг хангаагүйн улмаас үүсэх аливаа зардалд тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй болно.

2. Таны бичиг баримт дээрх нэр электрон тийз дээрх зорчигчийн нэртэй таарч байх шаардлагатайг анхаарна уу. Энэхүү аяллын тийз болон төлбөрийн баримтанд ямар нэгэн өөрчлөлт оруулах, хуурамчаар үйлдэх болон/эсвэл хуулбарласан тохиолдолд холбогдох хууль ёсны дагуу зохих үүрэг хариуцлага хүлээхийг анхаарна уу.

3. Хэрэв та захиалсан нислэгтээ ирээгүй эсвэл тээвэрлэгч талд 24 цагийн өмнө энэ талаар урьдчилан мэдэгдэж цуцлаагүй тохиодолд таныг нислэгээс хоцорсонд тооцох бөгөөд хоцорсон нислэгийн хураамж төлөхийг анхаарна уу.

4. Та нислэг эхлэх хуваарьт хугацаанаас хамгийн багадаа 2 цагийн өмнө нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирж бүртгүүлэх шаардлагатай ба бүртгэлийн цэгүүд нислэг эхлэх хуваарьт цагаас 60 минутын өмнө хаахыг анхаарна уу.

Олон улсын зорчигчдод өгөх тээвэрлэгчийн хариуцлагын санамж:

Нислэг хөөрснөөс өөр оронд, үүнд аливаа улс орон доторх аль ч хэсэгт түр зогсох, эсвэл эцсийн зогсолт хийх зорчигчид бүхий л аяллын туршид, Варшавын Конвенц болон нэмэлт өөрчлөлтүүд, эсвэл Монреалын конвени хэрэгжих болохыг анхаарна уу. Эдгээр конвенцууд нь хэрэгжиж буй тарифд тусгагдсан тээвэрлэлтийн гэрээнүүдийн хамтаар мөрдөгдөх бөгөөд зорчигчийн биед учирсан гэмтэл, эсвэл тээшинд учирсан эвдрэл, гээгдэл, мөн зорчигчид болон тээшийн хоцрогдол зэрэгт тээвэрлэгчийн хүлээх хариуцлагыг хязгаарлаж болно.

Мэдээллийн нууцлал:

Таны захиалга Тээвэрлэгч компани эсвэл Олон улсын борлуулалтын систем (“GDS”)-ээр хийгдсэн тохиолдолд таны хувийн мэдээллийг холбогдох нууцлалын журмын дагуу ашиглана. Эдгээр журмыг http://www.iatatravelcenter.com/privacy.htm, Тээвэрлэгч компани болон GDS-ээс авах боломжтой. Та өөрийн захиалгад хамаарах энэхүү журмуудтай танилцсан байх шаардлагатай бөгөөд таны хувийн мэдээллийг хэрхэн авах, хадгалах, ашиглах, дамжуулах зэргийг заасан байдаг.