АЯЛАЛЫН ХӨТӨЧ

Изинис Эйрвэйз ХХК нь Праг, ХонКонг, Чонжү, Бусанруу олон улсын шууд нислэгийн томилгоотой. Чех улс нь Европын төвд байрладаг ба аялал жуулчлал, аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудын нэг юм. Чехийн нийслэл Праг хот нь Европын хамгийн готик загвартай хотуудын нэг бөгөөд энд үзэж, харах маш олон сонирхолтой зүйлс байдаг. ХонКонг, Бусан, Чонжү мөн адил Азийн худалдаа, аялал жуулчлал өндөр хөгжсөн хотуудын нэг юм. Доор бидний аялалаар санал болгож буй шууд нислэгтэй хотуудад үзэх онцгой 10 зүйлийг толилуулж байна.

Эх сурвалж: lonely planet

Нисэх буудлын мэдээлэл

Прага хотын Вацлав Хавел нисэх онгоцны буудал нь Төв Европт нэвтрэх гол гарц юм. Чех улс нь Европын хамгийн алдартай аялал жуулчлалын цэг бөгөөд тус нисэх буудал нь Чех улсын хамгийн том нисэх онгоцны буудал юм. 2023 онд 14 сая орчим зорчигч нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрчээ. Тус буудлаас аялагчид 68 гаруй агаарын тээврийн компаниар дэлхийн 170 гаруй чиглэлд шууд нислэг үйлддэг. Прага нисэх онгоцны буудал нь ойролцоогоор 2,700 хүн ажилладаг бөгөөд 14,000 хүн нисэх онгоцны буудалд идэвхтэй эсвэл үйл ажиллагаатай холбоотой компаниудад ажилладаг гэсэн тооцоо бий. Нисэх буудлын бусад үйлчилгээг доорх холбоос дээр дарж үзэх боломжтой. https://www.prg.aero/en/restaurants-shops-and-services?page=0

Аялахад анхаарах чухал мэдээлэл


Электрон тийзийн санамжууд

1. Зорчигч та аялалд гарахдаа шаардагдах өөрийн хүчин төгөлдөр бичиг баримт, виз, эрүүл мэндийн гэрчилгээ зэргийг биедээ авч ирнэ үү. Уг шаардлагуудыг хангаагүйн улмаас үүсэх аливаа зардал, чирэгдэлд тээвэрлэгч тал хариуцлага хүлээхгүй болно.

2. Зорчигч та энэхүү аяллын тийз болон төлбөрийн баримтын хуулбарыг бүртгэлийн цэг болон нэвтрэх цэг дээр шалгуулах зорилгоор аяллын туршид биедээ авч явах шаардлагатай болохыг анхаарна уу. Таны бичиг баримт дээрх нэр электрон тийз дээрх зорчигчийн нэртэй таарч байх шаардлагатайг анхаарна уу. Энэхүү аяллын тийз болон төлбөрийн баримтанд ямар нэгэн өөрчлөлт оруулах, хуурамчаар үйлдэх, эсвэл хуулбарласан тохиолдолд холбогдох хуулийн дагуу зохих хариуцлага хүлээхийг анхаарна уу.

3. Хэрэв зорчигч та захиалсан нислэгтээ нисээгүй болон тээвэрлэгч талд энэ талаар урьдчилан мэдэгдээгүй тохиолдолд таныг нислэгээс хоцорсонд тооцох бөгөөд цаашид үргэлжлэх эсвэл буцах захиалгууд цуцлагдахыг анхаарна уу. Хэрэв зорчигч та нисэх боломжгүй болсон бол захиалгаа цуцлана уу. Захиалга цуцлаагүй тохиолдолд таныг нислэгээс хоцорсонд тооцох бөгөөд хоцорсон нислэгийн хураамж төлөх хариуцлага хүлээхийг анхаарна уу.

4. Нислэгийн купон болон аяллын тийз дээр бичигдсэн цаг нь агаарын хөлгийн хөөрөх цагийг зааж байгаа болно. Зорчигчид бүртгэлийг тогтсон дүрмийн дагуу хийж дуусгах хангалттай цагийг олгох ба үүний тулд зорчигч та нислэг эхлэх хуваарьт хугацаанаас хамгийн багадаа 2 цаг 40 минутын өмнө тухайн нисэх буудалд хүрэлцэн ирж бүртгүүлэх шаардлагатай ба бүртгэлийн цэгүүд нислэг эхлэх хуваарьт цагаас 40 минутын өмнө хаагдана. Зорчигч өгөгдсөн цагаас хоцорсон тохиолдолд тухайн нислэгээр зорчих боломжгүй болох бөгөөд энэ тохиодолд тээвэрлэгч тал ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

5. Таны аялалд учрах аливаа саад бэрхшээлээс сэргийлэхийн тулд онгоцонд суух терминал нислэг эхлэхээс 20 минутын өмнө хаагдахыг анхаарна уу. Хоцорсон зорчигчид тухайн аялалд нисэх боломжгүй болно. Зорчигч та зорчин явах үйл ажиллагаанд хангалттай цаг гаргахын тулд зорчих хэсэгт хамгийн багадаа 20 минутын өмнө хүрэлцэн ирнэ үү.

6. Тээвэрлэгчийн үзүүлж буй тээвэрлэлт болон бусад үйлчилгээнүүд нь “Изинис Эйрвэйз” ХХК-ийн Тийз борлуулалтын төв, эсвэл www.eznis.com цахим хуудсанд байгаа тээвэрлэлтийн нөхцөлөөс хамаарна.

Олон улсын зорчигчдод тээвэрлэгчийн хариуцлагын санамж

Нислэг хөөрснөөс өөр оронд түр зогсох, эсвэл эцсийн зогсолт хийх хүртэл бүхий л аяллын туршид, үүнд аль ч орны нутаг дэвсгэрт Варшавын Конвенци болон нэмэлт өөрчлөлтүүд, эсвэл Монреалийн конвенци хэрэгжиж болохыг анхаарна уу. Эдгээр конвенциуд нь хэрэгжиж буй тарифд тусгагдсан тээвэрлэлтийн онцгой гэрээнүүдийн хамтаар мөрдөгдөх бөгөөд зорчигчийн биед учирсан гэмтэл, эсвэл тээшинд учирсан эвдрэл, тээш гээгдэх, хоцрох, мөн нислэг хойшлогдох зэрэгт тээвэрлэгчийн хүлээх хариуцлагыг хязгаарлаж болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Изинис Эйрвэйз” ХХК-ийн Тийз борлуулалтын төв, www.eznis.com цахим хуудас, эсвэл гэрээт борлуулагч агентаас лавлана уу.